Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа

2-р сарын 7, 2023 - 12:49
2 жил өмнө
 0  16
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-ынхан өнөөдөр  АТГ-т нэр бүхий найман хүнийг шалгуулах хүсэлтээ өгчээ. Учир нь тус аймгийн Могойн гол ХК-ын уурхайгаас нүүрс тээвэрлэхийг 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн А/07 тоот захирамжаар хориглосон байна. Харамсалтай нь энэ  захирамжийг  үл тоон 2021 оноос нүүрс тээвэрлэж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл буюу 2023 он хүртэл нүүрс тээвэр үргэлжилсээр байгаа аж. Өдөрт тус уурхайгаас 50-100 тооны автомашин цуваа үүсгэж ямар ч хяналтгүй тээвэр хийж байгаль орчин, хүн тээвэр, зам гүүрэнд ноцтой хохирол учруулсаар байгаа гэж Уул уурхай  Хөвсгөл ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн  Нямдаваа ярив. Энэхүү хууль бус үйлдлийг  Цагдаагийн газар, Авто тээврийн төвүүдэд удаа дараа мэдэгдэж акт тогтоолгосоор байтал ямар ч арга хэмжээ авахгүй байгаа гэнэ. Иймд Авилгатай тэмцэх газарт  хандаж байгаа бололтой. Уул уурхайгүй Хөвсгөл ТББ-аас  Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, МХГ-ын дарга асан Д.Түмэнбаяр, Цагдаагийн газрын дарга Т.Ганхуяг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргал, Авто тээврийн төвийн дарга нарыг Ө.Баттулга, тус компанийн гүйцэтгэх захирал Батхүү нарыг үүнд буруутай, эрх ашгийн зөрчилтэй  хэмээн үзэж  шалгуулахаар ийн ханджээ. Юутай ч асуудлыг тус газрынхан шалгах юм байна.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow