Увс аймгийн нутгаар цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 20 ны өдрийн 15:30 цагийн байдлаар Увс аймгийн нутгаар цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Үүнд:
-“Налайх АЗЗА ТӨХК”-ийн хариуцдаг А0101 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн 47-59 дахь км т хөвөөн цасыг МаЗ машинаар түрэх хусах ажил хийгдэж байна.Үйлчилгээний машин-1 ИТА-1 Жолооч-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-“Налайх АЗЗА ТӨХК”-ийн хариуцдаг А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн пк 39-41км т Горхийн даваанд Маз машин болон гараар давс хайрган хольц цацах ажил хийгдэж байна. Үйлчилгээний машин-2 ИТА-1 Жолооч-2 Замчин-1 ажиллаж байна.
-“Төв АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын 7-29 км-н хөвөө болон зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусч, хальтиргаан дээр бодис цацав.
-“Төв АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 70-80 км-н хөвөө хэсэгт шуурч тогтсон цасыг авто ачигчаар цэвэрлэлэж, 25-26 км-н хальтиргаан дээр бодис цацлаа.
-“Завхан АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замд автогрейдрээр уртын хусалт хийх, замын зорчих хэсэгт тогтсон цасыг цас буудагч машинаар буудуулж цэвэрлэх, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн 397 дахь км халиа тошин үүссэн хэсэгт шороо цацах, гараар цохиж цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж байна.
-“Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд зорчих хэсэг болон хөвөөнд тогтсон цасыг механизмаар хусаж цэвэрлэх ажил хийгдэж байна.
-“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн шуурхай ажлын хэсэг 42-60км хооронд зорчих хэсэгт давс цацаж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна.
-“Ховд АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд хунгарласан цас цэвэрлэх, зам өргөтгөх, улсын хил хүртэл замын цас цэвэрлэх, давс цацах ажлууд хийгдэж байна А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэл пк 21-23 км т халиа тошин ихээр нэмэгдэж далан өндөрлөх замын мөс арилгах ажлууд хийгдэж байна.
-“Булган АЗЗА” ТӨХК-ийн хариуцан ажилладаг А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн км97 халиа дошин үүссэн хэсгийг эксковатор болон гар багжаар цэвэрлэх ажил хийгдэж байна. Тэнгэр цэлмэг зам даваа саадгүй. ШАХэсгүүд бэлэн байдалд ажиллаж байна.
-“Архангай АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын 84-117дахь км т сэг зэм зурвас газрын цэвэрлэгээ хийгдэж байна.
-“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 311-318 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн 290-285-р км-т гараар цас цэвэрлэх , мөн 311-321-р км-т овоолгоны цасыг гараар цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
-"Увс АЗЗА" ТӨХК-ийн хариуцдаг А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам дагуу цасан шуургатай байна. Зам даваа саадгүй замын үзлэг цаг тутам хийгдэж байна.