Ким Жон Уны 40 насны төрсөн өдөр, 13 дахь жилдээ төрийн эрхийг барьж буйг нь тохиолдуулан үнэнч байх тангараг өргөжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны төрсөн өдрөөр нь хойд солонгосчууд түүнд үнэнч байх тангараг өргөсөн талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Сөүлд байрлалтай Өмнөд ба Хойдын хөгжлийн хүрээлэн (SAND) өнгөрсөн баасан гарагт /2024.05.03/ тангараг өргөх ёслолын гэрэл зургийг нийтэлжээ. Шинжээчид Ким Жон Уны 40 насны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8-нд болсон гэж таамаглаж буй. Хойд Солонгос Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсоор мэдээлж байгаагүй. Харин түүний аав, өвөөгийн төрсөн өдрөөр үнэнч байх тангараг өргөх ёслол зохион байгуулдаг юм. “Ким Жон Ун 40 насны төрсөн өдрөөрөө, 13 дахь жилдээ төрийн эрхийг барьж буйгаа тохиолдуулан өөрт нь үнэнч байх тангаргийн ёслол явуулахаар шийдсэн нь улс төрийн хатуухан байдал руу шилжиж байгааг харууллаа” хэмээн дэлхийн хэвлэлүүд дүгнэжээ.
Үүнээс гадна тус хүрээлэнгийн захирал Чой Кён Ху “Reuters” агентлагт хэлэхдээ Хойд Солонгос ирэх жилээс Ким Жон Уны төрсөн өдрийг албан ёсны ой баяр болгож магадгүй байгаа аж..