Танилц: Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь
Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана. НЭМГ-ын даргын 2023 оны А/103, А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулахаар боллоо.
Тухайлбал: 2023 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл:
- Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв /мэс засал, эмчилгээ/,
- Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет,
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.
Тус хугацаанд НЭМГ-ын 77990101-01-04 дугаарын утсаар иргэдийн санал, хүсэлт, талархал, өргөдөл, гомдлыг хүлээн авна.