Зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа

11-р сарын 29, 2023 - 16:41
1 жил өмнө
 0  22
Зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа

 Эх нярайн үндэсний төв-2  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны арван долоо хүүхдэд тариа хийхэд  хүчтэй хариу урвал үзүүлж бөөлжих, суулгах, таталт, өгөх шинж тэмдэг илэрсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Тус үйл явдлын талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 12:00 цагт цагийн тариагаа хийхдээ, өмнө нь бүгдийг нь тариурт соруулж  хийснээс болж хүүхдүүдийн байдал өөрчлөгдсөн” гэсэн тайлбар өгсөн.

Эх нярайн үндэсний төв-2 эмнэлгийн зүгээс “Тариа хийгээд, урвал гарсан шалтгааныг тодруулахаар ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан байгаа. Тус тариа нь бусад хүүхдүүдтэй  хийсэн тариатай адил ижил сери дугаартай байсан. Сувилагч стандартын дагуу тариа хийсэн эсэхийг хүүхдүүдийн эцэг эхээс  тодруулсаар байна. Зарим нь сувилагч өрөөнд орж ирээд, тариагаа найруулсан гэж хариулсан бол нэг хэсэг нь найруулаад орж ирсэн гэсэн. Сувилагч тарианы стандарт алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Тус сувилагчид хариуцлага тооцохоор чанарын алба ажиллаж байна” гэсэн юм.

Тэгвэл 17 хүүхдийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Э.Энхзулаас асууж тодруулахад:
- 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс биеийн байдал тогтворжин гарсан байгаа. Нэг хүүхэд, эх ургийн хавсарсан өвчтэй байсан тул  ЭХЭМҮТ рүү шилжүүлж, зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж байна гэж мэдээллээ.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow