Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн хатуу хучилттай 130 километр авто замыг энэ онд ашиглалтад оруулна
2024 онд авто замын салбарт долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилтыг Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-наас дэвшүүлсэн.
Тодруулбал нэгдүгээр багцын 68.6 километр авто замын гүйцэтгэгч "Наранбулаг-Хан" ХХК нь 2023 онд эхний 50 километрыг гэрээт хугацаанаас өмнө байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн хэсэг болох 18.6 километр авто замыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Мөн хоёрдугаар багц болох 62 километр авто замыг гүйцэтгэгч "Мотор Сервис" ХХК нь төлөвлөсөн ажлаа давуулан гүйцэтгэж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.