Зургаадугаар сарын 14-нд бүх нийтээрээ амардаг болж, энэ өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн нэрлэнэ

4-р сарын 8, 2024 - 15:17
9 сарын өмнө
 0  73
Зургаадугаар сарын 14-нд бүх нийтээрээ амардаг болж, энэ өдрийг  “Шүүхийн өдөр” хэмээн нэрлэнэ

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ингэхдээ зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмжээ.

Үүгээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.

Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow