Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр гал сөнөөгч угаартаж эмнэлэгт хүргэгдлээ
Баянхошууны шинэ буудал дээрх “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад өглөө 10.00 цагийн үед гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж Цэргийн төв эмнэлэгт яаралтайгаар хүргэгджээ.
Одоогоор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид одоогоор галыг унтраахаар ажиллаж байна.