Зохиосон шүлэгтээ Умард Солонгосыг магтсан эр шүүхээс 14 сарын хорих ял сонсжээ

11-р сарын 28, 2023 - 08:51
11 сарын өмнө
 0
Зохиосон шүлэгтээ Умард Солонгосыг магтсан эр шүүхээс 14 сарын хорих ял сонсжээ
Өмнөд Солонгосын шүүх 68 настай эрэгтэйг шүлгээр Умард Солонгосыг магтан дуулсан хэргээр 14 сар хорих шийдвэр гаргажээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр И Юн Соп гэх эр нь 2016 онд Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлэхээр өгсөн шүлэгтээ хоёр Солонгосыг нэгдэхэд уриалсан гэнэ.
Түүний шүлэглэснээр, хэрэв хоёр Солонгос Пхеньяны социалист системийн дор нэгдсэн бол, ард иргэд орон сууц, боловсрол, эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй авах байсан гэсэн байна. Улмаар Өмнөд Солонгосын шүүхээс түүнийг Умард Солонгосыг олон нийтэд магтаан сайшаахыг хориглосон зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэжээ.
Тэрээр 2013 онд БНАСАУ-ын армийг магтан сайшаасан сэтгэгдлүүдийг онлайнаар нийтэлсэн бол дараагийн жилүүдэд Өмнөд Солонгосын блог, вэбсайтуудад төрийн эсрэг контент нийтэлсэн байна. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “Засгийн газрын эсрэг” байгууллагыг магтаж, сурталчлахыг хориглосон байдаг. И Юн Сопийн хувьд урьд мөн ижил хэргээр 10 сарын ял сонсож байсан юм.
Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow