Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нараас мэдүүлэг бус тайлбар авчээ

11-р сарын 2, 2023 - 20:24
1 жил өмнө
 0  19
Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нараас мэдүүлэг бус тайлбар  авчээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нараас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдүүлэг бус тайлбар авчээ.

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ хэмээн “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ эл асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгаж эхэлсэн. Харамсалтай нь энэ хэрэгт голлох үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай хэмээн олон нийт үзэж буй Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нараас тайлбар авч байгаа. Гэвч тэднийг өнөөдрийг болтол яллагдагчаар татаагүй байгаа юм. Тэднээс мэдүүлэг авсан гэх мэдээллийн мөрөөр АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Энэ хэргийг шалгаж байна. Дээрх нэр дурьдсан албан тушаалтнуудаас тайлбар авч байгаа. Яллагдагчаар татаагүй болохоор тайлбар авч байгаа. Сэжигтэн яллагдагчаас бол мэдүүлэг авна гэж хуулийн хүрээнд ярьж болно" хэмээсэн юм.

 Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" хэвээр байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow