НОГООН НУУРЫН ГУДАМЖИНД 320 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ АЛЬ ХЭДИЙНЭ БАРИАД ЭХЭЛЖЭЭ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн.
Дээрх ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ.
Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөжээ.