Жо Байденд ирсэн 200 мянган долларын чекийг Конгрессын хяналтын хороо илрүүллээ

10-р сарын 23, 2023 - 10:15
1 жил өмнө
 0  30
Жо Байденд ирсэн 200 мянган долларын чекийг Конгрессын хяналтын хороо илрүүллээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороо Ерөнхийлөгч Жо Байден дүү Жеймсээсээ 200 мянган долларын чек авсаныг нотлох баримт олсон тухай мэдээлэв. 

Одоо тус хороо АНУ-ын Ерөнхийлөгчийг хамаатан садныхаа бизнесийн гүйлгээнд оролцсон эсэхийг нотлох шалгалт хийж байна.


 "Төлөөлөгчийн танхимын Хяналт, хариуцлагын хорооноос олж авсан банкны бүртгэлээс Жеймс, Сара Байден нар Жо Байденд хувийн чек хэлбэрээр 200,000 долларын шууд төлбөр төлсөн болохыг илрүүлсэн" гэж Хянатын хорооны тэргүүн Жеймс Комер нийгмийн сүлжээнд бичжээ.

Байдены дүү Жеймс 2018 оны аравдугаар сарын 1-нд "Americore" анагаахын компаниас 600 мянган ам.доллар авсан бөгөөд тэр өдрөө Жо Байденд 200 мянгын чек бичжээ. Уг компани нь Ерөнхийлөгч Ойрхи дорнодоос  хөрөнгө оруулалт татахад туслана гэж тооцож байсан хэмээн Комер хэлэв.


Өмнө нь Байдены хүү Хантер Хятадын хөрөнгө оруулагчаас өөрийн эцгийн гэрийн хаягаар 260 мянган доллар авсан нь тодорхой болсон юм.

Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow