Хууль бусаар нядлах гэж байсан 226 нохойг аварлаа

1-р сарын 9, 2024 - 07:25
11 сарын өмнө
 0  22
Хууль бусаар нядлах гэж байсан 226 нохойг аварлаа

Индонези улсын цагдаа нар хууль бусаар нядлах гэж байсан 226 нохойг тээвэрлэж байсан ачааны машиныг олж илрүүлсэн байна. Орон нутгийн цагдаагийн газрын дарга Ирван Анварын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр олон тооны нохдыг нядалгаанд оруулахаар бэлдэж байгаа талаарх мэдээллийг өнгөрсөн сард амьтан хамгаалагчид ирүүлсэн гэжээ.


Индонези нь муур, нохойны махыг худалдаалахыг зөвшөөрдөг цөөн хэдэн орны нэг юм. Гэвч амьтан хамгаалагчид муур, нохойны махыг хүнсэнд хэрэглэхийг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Тэмцлийн үр дүнд Семаранг зэрэг хэд хэдэн хотод муур, нохойн махыг худалдаалахыг хориглосон байна. 200 гаруй нохойг тээвэрлэж байсан ачааны машин Суракарта хотыг чиглэсэн байжээ.


Тэдгээр нохдыг Суракарта хотод нядалж, махыг нь баруун Жава мужид борлуулахаар төлөвлөсөн байна.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow