Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилов

12-р сарын 29, 2023 - 13:15
12 сарын өмнө
 0  60
Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилов

УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчид сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас томилогддог төрийн албан хаагч нар болох Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар сонгуульд өрсөлдөхөөр өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр сонгуульд өрсөлдөхөөр ажлаасаа чөлөөлөгджээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ж.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилжээ. Ийнхүү Ж.Энхбаяр төрийн албанаас чөлөөлөгдөж улс төрийн албан тушаалтан болсон байна

Share:
60

like

dislike

love

funny

angry

sad

wow