Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүллээ. АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нээлттэй хорих ангид нэг жил 10 сар хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлж суллахаар болжээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэх шийдвэр гаргасан байна.
Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр суллах бололтой.