Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

10-р сарын 31, 2023 - 09:47
1 жил өмнө
 0  198
Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

Йемений “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөний босогчидтой зэвсэгт тулгаралт болсны дараа Саудын Арабын Зэвсэгт хүчин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай Bloomberg агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.  


Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, босогчид хэдэн долоо хоногийн өмнө Саудын Арабын нутагт пуужингийн цохилт өгөхийг оролдсоны дараа тус улсын Зэвсэгт хүчний бүх ангиудад дээрх тушаалыг өгсөн байна. Пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр амдан сөнөөжээ. Зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах өөр нэг шалтгаан нь Йементэй хиллэдэг өмнөд нутгийн Жизан мужид босогчидтой зэвсэгт тулгаралт болох үеэр Саудын Арабын дөрвөн цэрэг амиа алдсан юм. Bloomberg агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын Батлан хамгаалахын сайд, хунтайж Халед бен Сальман Аль Сауд аравдугаар сарын 30-нд Вашингтон хотод Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Израил, ХАМАС-ын мөргөлдөөн, Йемен дэх нөхцөл байдлыг хэлэлцсэн. 


Саудын Арабын Засгийн газар болон хуситуудын төлөөлөгчдөөс тайлбар өгөхийг хүссэн боловч хариу өгөөгүй байгаа юм.

 

Share:
198

like

dislike

love

funny

angry

sad

wow