Израил Ливанд дахин цохилт өгсний улмаас зургаан хүн амь үрэгдлээ
Израилын зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрутын төвд агаарын цохилт өгсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна. Гэрчүүд мэдээлэл өгөхдөө хотын төвд маш чанга дэлбэрэлт болсон гэжээ. Энэ нь Израйл Лебаноны нийслэлд 18 жилийн дараа анхны цохилтоо өгч буй явдал юм.
Израилын батлан хамгаалахын эх сурвалж хэлэхдээ Бейрутын Бачура хороололд, парламентын ордны ойролцоо барилгыг онилсон гэж хэлсэн байна.
Бейрутийн төвөөс гадна хотын өмнөд захад оршдог Дахиед гурван пуужин унажээ. Өнгөрсөн долоо хоногт Хезболла бүлгийн удирдагч Хассан Насралла Дахиед байхдаа Израилын бөмбөгдөлтөд амь үрэгдсэн. Израилын зэвсэгт хүчин Ливаны өмнөд бүс рүү даваа гарагт /2024.09.30/ цэргээ оруулж, хуурай газрын довтолгоо эхлүүлсэн юм. Лхагва гарагт /2024.10.02/ Израилын зэвсэгт хүчин мэдээлэхдээ Хезболлатай хийсэн байлдааны улмаас найман цэрэг амь үрэгдсэн гэжээ.
Ливаны засгийн газраас гаргасан тоо баримтаас харвал дайны улмаас 1,900 гаруй хүн амь үрэгдэж, 9 мянган хүн шархадсан байна. Мөн Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати мэдэгдэл хийхдээ Израилын довтолгооны улмаас 1.2 сая гаруй хүнийг нүүлгэжээ.