Монголын тамирчид ой тогтоолтын дэлхийн 5 рекордыг эвдэж чадлаа

10-р сарын 31, 2023 - 09:53
1 жил өмнө
 0  21
Монголын тамирчид ой тогтоолтын дэлхийн 5 рекордыг эвдэж чадлаа

Филиппин улсын Манилла хотод 10.28-10.29-ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй ялалтыг авчээ.

Манай баг тамирчид 19711 оноо цуглуулан “АВАРГА БАГ” боллоо.

Дэлхийн 5 рекорд:

1. Олон улсын мастер Г.Мянганбаяр -“Зураг”-507

2. Б.Анужин -“Зураг”- 450 /өсвөр/

3. Их мастер Ц.Оюун-Эрдэнэ -“Хоёртын тоолол”- 5049 (өсвөр)

4. Олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ -“Баганан үгс” - 299 /өсвөр/

5. Олон улсын мастер Э.Үүрийнцолмон -“Тооны марафон”-1780 /өсвөр/

Ингээд Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 124 цом, 1333 медалиа хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа аж.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow