Зэсийн үнийн өсөлт дээд түвшинд хүрлээ

4-р сарын 16, 2024 - 07:16
8 сарын өмнө
 0  26
Зэсийн үнийн өсөлт дээд түвшинд хүрлээ

Зэсийн үнийн өсөлт үргэлжилж, 2022 оны зургаадугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна. Хүдрийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь эрэлтийг хангахад хүндрэл учруулна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм.


Мөн БНХАУ-ын худалдааны үзүүлэлт харьцангуй сайн гарсан нь зэсийн үнэд дэмжлэг болж байгаа ажээ. Зэсийн үнэ энэ он гарсаар 11 хувиар өсөөд байна. Баасан гарагийн арилжаагаар зэсийн үнэ Лондоны Металлын биржид 2.7 хувиар өсөж, тонн нь 9590 ам.доллар болоод байв.


Оны эхний улиралд БНХАУ-ын цэвэршүүлсэн зэсийн импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.9 хувиар өсөөд байгаа юм. Энэхүү үзүүлэлт тус улсын аж үйлдвэрийн салбар эргэн сэргэж буйн дохио болж байна.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow