Сүр дуулиантай баривчилгааны эзэн "Баян" Р.Базар гэж хэн бэ?
Р.Базар хэмээх залуу хэдэн жилийн өмнө хэвлэлийн хуудсаар гарах болсон. Учир нь Японд амьдарч байсан дуучин, МУГЖ Д.Оюунтүлхүүртэй хуримаа хийж, олны танил болсон. Түүнээс хойш бол энэ тэнд шинээр "од" болж буй охид бүсгүйчүүдтэй нэр холбогддож хэвлэлийн хуудсаар үзэгддэг байв. Нэг үгээр хэлбэл "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярыг хуулбарласан шинэ дүр төрх шиг л ойлгогдож ирсэн.
Харин хэвлэлийнхнээс хол өөрийн амьдралаа нууцладаг энэ эрхэм гэгээн цагаан өдөр бүр хэвлэлийнхныг цуглуулсан баривчилгааны өчигдрийн эзэн болов. Түүнийг дөрвөн хүний хамт баривчилан 461 дүгээр хорих ангид 48 цагийн хугацаатай саатуулсан. Ингэхдээ мөнгө угаасан байж болзошгүй хэмээн өндрийг авсан хэргээр шалгагдаж буй нь дуулдлаа. Араас нь "Баян" Базар олны анхааралд орж, ард нь экс ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэлцэнэ. Мөн Миеэгомбын Энхболдын хүн, Н.Номтойбаярын ч хүн гэлцэв. Ард нь Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр бий хэмээсэн. Харин АН энэ асуудалд тэр дор нь тайлбар өгч гүтгэлэг гэдгийг мэдэгдэв. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт нарын нүүрсний мөнгийг Сингапурын банкаар дамжуулан, өөрийнхөө "Тээвэр хөгжлийн банкинд" угаах гээд баригдсан гэсэн мэдээ түгсэн юм.
Говь-Алтайн харьяат ҮАБЗ-ийн нарийн бичиг асан Жадамбаагийн Энхбаяртай ч холбов. Ардын намын генсек Д.Амарбаясгалан, Ц.Элбэгдоржтой холбов. Байтлаа энэ хэрэг улс төр болоод явчихлаа.
Харин Р. Базар бол "Баян" хэмээн алдаршсан ч Говь-Алтай аймгийн Алтайн нуруунд орших Таяннуурын уурхайг ухаад уурхайчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй, байгал орчны нөхөн сэргээлт байхгүй, улсад төлөх ёстой албан татвараа өгдөггүй хэдэн арван тэрбумын өртэй гэж яригддаг л нэг бизнесмэн залуу. Шүүхээр ч асуудал нь орж байсан. Харин хувьдаа 450 мянган долларын хоёр Lamborghini, 10 тэрбум төгрөгийн үнэтэй нисдэг тэрэг, 3.0 сая долларын үнэ бүхий усан онгоцтой гэж шар хэвлэлүүд бичдэг байв.