Хилээр орж ирэхэд нь баривчлах шүүхийн шийдвэр гарсан Б. Бадраа БНСУ-д эмчлүүлж байна
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын дарга асан Б.Бадраа нь гадаадын компаниудад газар эзэмшүүлсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Б.Бадраа нарын хэргийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж түүнийг хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэр гарсан юм. Тэрээр "Эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д ирсэн, эмчилгээ хийлгэж байна. Удахгүй буцна. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд тодорхой хугацаа өнгөрч байна. Ташаа мэдээлэл гарсанд харамсаж байна” гэсэн юм.