Зэрлэг амьтдад зориулж өвс, хужир шүү тавьж өгчээ

2-р сарын 28, 2024 - 11:22
10 сарын өмнө
 0  19
Зэрлэг амьтдад зориулж өвс, хужир шүү тавьж өгчээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны байдлаар 2700 гаруй аргаль, 4600 гаруй янгир бүртгэгдсэн юм. Мөн бөхөн, хар сүүлт, цоохор ирвэс зэрэг улаан номд бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тус аймгийн нутагт нэлээд тархсан байдаг. Энэ сард Ховд аймгийн зарим сумын нутагт хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зэрлэг амьтдад зориулж  өвс, хужир шүү тавьжээ. Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж,  орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. Мэргэжилтнүүд одоогоор аргаль, янгир, бөхөн зэрэг амьтдын байрлах 20 орчим цэгт нийт 170 гаруй боодол өвс, 5.1 тонн хужир шүү тавьсан аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар одоогоор зэрлэг амьтдын өвчлөл, үхэл хорогдол бүртгэгдээгүй байна.  

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow