Зеленский армийн командлагчаа огцруулав

9-р сарын 4, 2023 - 08:21
1 жил өмнө
 0  18
Зеленский армийн командлагчаа огцруулав

Украины Батланхамгаалахын сайд Алексей Резниковыг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай тус улсын удирдагч Владимир Зеленский мэдэгдлээ. Тэрээр Батлан хамгаалах яамны удирдлагад шинэ арга барил, цэрэг армид болон нийгэмдээ хүчтэй нөлөөлөл шаардлагатай байна гэж үзэж байнахэмээжээ.

Алексей Резников 2021 оны 11-р сарын 4-нөөс буюу дайн эхлэхээс өмнө Украйны Батлан хамгаалахын сайдаар ажиллаж эхэлжээ.

Харин Ерөнхийлөгч Зеленский Төрийн өмчийн сангийн даргаар ажиллаж байсан одоо 41 настай Рустем Умеровыг Батлан хамгаалахын сайдаар өчигдөр томиллоо.

Украины хэвлэлүүд Резниковыг Лондонд Элчин сайдаар томилох болно гэж таамаглаж байгаа бөгөөд тэрээр томоохон улстөрчидтэй сайн харилцаатай нэгэн.

57 настай Резников Украинд дайн эхэлснээс хойш олны танил болсон нэгэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд барууны холбоотон орнуудтай хийх уулзалтад тогтмол оролцож, цэргийн нэмэлт техник хэрэгсэл авах лоббид чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүнийг огцруулахөөр нэг шалтгаан нь Зеленскийн засаг захиргаанд авлигатай тэмцэх өргөн хүрээтэй тэмцэл өрнөж байгаа бөгөөд энэ нь Европын холбоонд элсэх шаардлагад нийцэх нэгэн үзүүлэлт юм. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан авлигын төсөөллийн индексээр Украин 180 орноос 116-д жагссан ч сүүлийн жилүүдэд хийсэн хүчин чармайлтаар түүний байр суурь мэдэгдэхүйц сайжирсан байна.

Ноён Резниковыг авлигын хэрэгт буруутгаагүй ч Батлан хамгаалах яаманд армийн бараа, техник хэрэгслийн худалдан авалттай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдээд байна.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow