Ливид 5000  хүн амь үрэгдэж, 10 мянган хүн сураггүй болоод байна

9-р сарын 13, 2023 - 08:48
1 жил өмнө
 0  57
Ливид 5000  хүн амь үрэгдэж, 10 мянган хүн сураггүй болоод байна

Хамгийн их хохирол амссан Дерна хотод 10,000 орчим хүн сураггүй алга болсон гэж Улаан хавирган сар мэдээлж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Дерна хотын түргэн тусламжийн алба: 5000  хүн амь үрэгдээд байна” гэж мэдээллээ.


Ням гарагт болсон шуурга Сусса, Аль-Марж, Мисрата хотуудыг дайрсан бөгөөд  эдгээр хотоос 12 км зайд орших дээд далан задарч голын хөндийгөөр ус нь Дернатай ойрхон орших хоёр дахь далан руу их хэмжээний ус түрэгдэж хоёр дахь далан нуржээ.

Эхнэр, охины хамт аврагдсан Ража Сасси Ройтерс агентлагт "Эхлээд бид ширүүн бороо орж байна гэж бодсон ч шөнө дундын үед асар том дэлбэрэлт болж, далан задарсан." Гэж ярьсан бол өөр нэгэн хохирогч “Нүдэндээ итгэхэд ч бэрх байлаа. Асар их ус цутган орж ирсэн нь яг л цунамид өртөж байх шиг байсан” гэжээ.


2011 онд Ливи улс Ерөнхийлөгч  Муаммар Каддафиг түлхэн унагаж, алснаас хойш улс төрийн эмх замбараагүй байдал үүсч хоёр хуваагдаад байгаа бөгөөд улс төрийн энэ асуудал гадаад улс орнуудын тусламж авахад саад учруулж байна гэж BBC мэдээллээ.   

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow