Завхан, Говь-Алтай аймгийн сумдыг эрчим хүчээр хангалаа

12-р сарын 12, 2023 - 11:35
12 сарын өмнө
 0  14
Завхан, Говь-Алтай аймгийн сумдыг эрчим хүчээр хангалаа

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн Хатгуур гэдэг газар 12.10-ны өдрийн 19:48 цагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн-Тэлмэн чиглэлийн 110 кВ-ын агаарын шугамын цахилгаан дамжуулах утас тасарч гэмтэл гарсны улмаас Завхан аймгийн 21 сум, Говь-Алтай аймгийн 6 суманд цахилгаан эрчим хүч тасарсан юм . 

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн дэд станц, Эрдэнэт салбарын ажилтнууд цахилгааны гэмтлийг сэргээн засварлаж 12.11-ний өдрийн 18:54 цагт цахилгаан эрчим хүчинд холбож хэвийн горимд оруулсан байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow