YouTuber од Б.Баярмааг садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгахаар болжээ

2-р сарын 27, 2024 - 11:04
10 сарын өмнө
 0  71
YouTuber од Б.Баярмааг садар самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгахаар болжээ

Цахим орчинд бичлэг нь ил болсноор иргэн Б.Баярмаа 70 гаруй сая төгрөг олсон тухайгаа мэдэгдсэн билээ. 

Уг үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл буюу “Садар самуунтай тэмцэх тухай хууль зөрчих” зүйлчлэлээр шалгахаар болжээ. 

Тодруулбал, тус хуулийн 6.18 дугаар зүйлийн 1-д “3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байна. Уг зөрчлийг Оюуны өмчийн газар шалгаж, хариуцлага тооцохоор хуульд харьяалагджээ.

Share:
71

like

dislike

love

funny

angry

sad

wow