Гурван албан тушаалтныг цагдан хорих санал ирүүлжээ

12-р сарын 25, 2023 - 13:50
12 сарын өмнө
 0  76
Гурван  албан тушаалтныг  цагдан хорих санал ирүүлжээ

Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар эзэмшүүлсэн гэх асуудал ил болж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болоод байгаа юм. Тус хэрэгт нэр холбогдсон гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогджээ. 

Прокурорын байгууллагаас Өмнөговь аймгийн Засаг дарга асан Х.Нэхийт, Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал шүүхэд ирүүлсэн байна. Уг саналыг хэлэлцэх хурал өнөөдөр 13:30 цагаас СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна. 

Share:
76

like

dislike

love

funny

angry

sad

wow