Г.Хишигсайхан марафоны Азийн аварга боллоо
Хонконгт зохион байгуулсан марафон гүйлтийн Азийн аваргын эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Г.Хишигсайхан хоёр цаг 33 мин 50 секундын амжилтаар алтан медаль хүртжээ. Standart Chartered Honkong Marathon уламжлалт марафоныг 19 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамт зохион байгуулсан бөгөөд Азийн тамирчдын үзүүлэлтээр тивийн аваргын медальтнууд тодорч Г.Хишигсайхан алтан медаль хүртэн, энэ амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй марафончоор тодров.
Сонирхуулахад, Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнээс өмнө нь гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртэж байсан юм.