СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

5-р сарын 2, 2025 - 08:04
1 өдрийн өмнө
 0  9
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

 Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа. Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна. Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул айгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.No description available.

Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow