Яармагийн эмнэлэгт эмчлүүлж байгаа зарим хүүхдэд халуурах, бөөлжих шинж илэрч эхэлжээ

11-р сарын 28, 2023 - 08:19
1 жил өмнө
 0  33
Яармагийн эмнэлэгт эмчлүүлж байгаа зарим хүүхдэд халуурах, бөөлжих шинж илэрч эхэлжээ

Яармагийн Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний төвд хатгалгаа оноштой хэвтсэн 17 хүүхдийг 6 сар тутам үзлэгт хамруулж, 18 нас хүртэл биеийн байдлыг нь хянана гэж эмнэлгийн зүгээс асран хамгаалагчдад хэлсэн. Одоогоор юунаас болж хүүхдүүдэд хариу урвал илэрсэн нь тодорхойгүй, хууль хяналтын байгууллагын хариуг хүлээж байна. Угтаа бол 2-3 хоногийн дараа шалгалтын хариу гарна гэж мэдээлж байсан юм. Эмнэлэгт эмчлүүлж байгаа зарим хүүхдэд халуурах, бөөлжих шинж илэрч эхэлсэн байна. Зарим нь эмнэлгээс гарчээ. Харин эцэг эхчүүд эмнэлгээс гараад хүүхдүүдэд ямар нэгэн зүйл илрэх бий гэдгээс айж байна.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow