ЭХЯ-ны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Ц.Сайхандэлгэр нарын хэрэгт ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүдийг шалгаж байна

9-р сарын 12, 2025 - 08:00
2 цагийн өмнө
 0  35
ЭХЯ-ны  хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Ц.Сайхандэлгэр нарын хэрэгт  ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүдийг шалгаж байна

ЭХЯ-ны байранд шалгалт хийж, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц, Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр нарыг баривчилсан гэх мэдээллийг өмнө нь хүргэсэн.

 Тэднийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Энэ хэрэгт  Эрчим хүчний яамны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд гээд арав гаруй хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Мөн шалгагдаж буй хүмүүс авилгын мөнгөө үл хөдлөх хөрөнгөд зарцуулсан болох нь тогтоогдоод байгаа аж. 

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow