В.В.Путиныг эсэргүүцсэн хэмээн зургаан жагсагчийг саатууллаа
"NoWar" хөдөлгөөнийхөн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн жагссан юм. Айлчлалыг эсэргүүцсэн "NoWar" хөдөлгөөний зургаан хүнийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр саатуулжээ. Тус хөдөлгөөнийхөн Украины далбааг өргөж, "Get war criminal Putin out of here" буюу "Дайны гэмт хэрэгтэн Путинийг эндээс явуул" хэмээн эсэргүүцсэн байна.