НХОГ-ын зарим албан тушаалтан мөрийтэй тоглож, мөрийндөө төрийн тендер гүйцэтгэлийн ажлыг ямар ч шалгуургүй өгдөг гэв үү?

9-р сарын 3, 2024 - 13:38
4 сарын өмнө
 0  108
НХОГ-ын зарим албан тушаалтан мөрийтэй тоглож, мөрийндөө төрийн тендер гүйцэтгэлийн ажлыг  ямар ч шалгуургүй өгдөг гэв үү?

Төрийн албан хаагчид, барилгын компаниудын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж тоглуулдаг  нууц мөрийтэй тоглоомын газрыг ЭЦА саяхан илрүүлсэн байна.


Тус тоглоомын газарт  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважав, тус хэлтсийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэбаяр нар оролцож байсан гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх албан тушаалтнууд нь барилгын компаниудын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж мөрийтэй тоглоод зогсохгүй, алдсан мөрийндөө Хөрөнгө оруулалтын газраар дамжин хийгдэж буй ажлыг ямар ч шалгуургүй өгдөг, гүйцэтгүүлдэг. Түүнчлэн тус төрийн байгууллагаар дамждаг тендер, томоохон төсөвт ажлуудыг бусдад зуучилж өгч оронд нь 5-10 хувийг авдаг  бүхэл бүтэн сүлжээ үүссэн байж болзошгүй байгаа аж. Хуулийнхан энэ хэргийн халуун мөрөөр орж, зарим  нэг хүнийг шалгаж эхэлсэн ч өөрсдийн холбоо сүлбээгээр хуулийн удирдлагуудаар яриулж дарамт үзүүлэх болсон байна. Тэд эхлээд томоохон барилгын компанийн удирдлагуудаар дамжуулж мөрийтэй тоглох нэрээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийхныг шинээр хүрээлэлдээ оруулдаг. Ингэхдээ тэдний найдвартай эсэхийг тандан төрийн ажлыг мөрийтэй тоглоомын өрөөнд явуулдаг болсон хэд хэдэн нотлох баримт олдсон байна. Эндээс хохирол амссан компаниуд хуулийн байгууллагад захаасаа хандаж эхэлжээ. Зарим ажил, тендерийг өгөхдөө өндөр хувь нэхэх мэтээр тэдний хууль бус зохимжгүй авир илчлэгдэж эхэлсэн байна.


 

  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь  нийслэлд барьж буй барилга, байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах, магадлал хийх, техникийн норм, стандартыг хангаж буй, эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Тэр бүү хэл төсөвт өртөг нь дутах, нэмхэд голлох үүрэгтэй эрх мэдэлтэй  байгууллага.

Гэтэл төрийн томоохон байгууллага НХОГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын эрхэлдэг ажилтай ашиг сонирхлын зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн удирдлага хамт мөрийтэй тоглож, тендер гүйцэтгэлийн зарим ажиллууд буруу замаар явж байгаа нь илчлэгдэж буй нэг хэргийг сөхөхөд л ийм байна. Хотын Засаг дарга Х.Нямбаатар харин хууль бус явдал газар авсан хөрөнгө  оруулалтын  газрын зарим даргадаа хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын "түгжрэл" чанаргүй зам, барилгын ажил тасрахгүй байгаа нь тус газартай ч холбоотой байж мэдэх юм.Open photo 

Бас нэг баримт:  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважавын тухай зарим нэг баримт ил болоод байна. Тэрбээр өөрийн хамаарал бүхий "Грэйт майнинг" ХХК-аар НД, ХУД -ийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлууд, Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой барилгын ажлыг 2022 нд тендерт нөлөөлж авсан гэж яриа бий. Өнөөдрийг хүртэл энэ ажлууд зогсонг байдалтай байгаа аж.

Share:
108

like

dislike

love

funny

angry

sad

wow