Вьетнам улс руу монголчууд өнөөдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэллээ
БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” гуравдугаар сарын 7-оос хүчин төгөлдөр болж байна. БНСВУ руу Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
Харин Аэро Монголиа ХХК БНСВУ-ын Ханой хот руу долоо хоногт 3 удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байна.