Хадлан бэлтгэж байгаад төөрсөн иргэнийг олжээ

9-р сарын 4, 2023 - 13:22
1 жил өмнө
 0  24
Хадлан бэлтгэж байгаад төөрсөн иргэнийг олжээ

Баян-Өлгий аймгийн, Ногооннуур сумын Ховд багийн “Дэвэл гэдэг газар энэ сарын 02-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн Х хадлан хийж байгаад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд Ногооннуур сумын харьяат иргэн Х /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг өчигдөр 17:40 цагаас эхлүүлжээ.

Мөн өдрийн 22:35 цагт сураггүй болсон газраас 0.7 км-ын зайтай “Дэвэлийн-Арал” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сум дахь Цагдаагийн тасаг болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow