Озоны давхарга нөхөгдөж байна

9-р сарын 18, 2024 - 09:05
3 сарын өмнө
 0  22
Озоны давхарга нөхөгдөж байна

Номхон далайн өмнөд хэсэгт галт уул дэлбэрсэн хэдий ч Дэлхийн озоны давхарга урт хугацаанд нөхөгдөх төлөвтэй хэвээр байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага мэдэгджээ.


Одоогийн хурдаар тооцоолон үзвэл, озоны давхарга 2066 он гэхэд Антарктидын дээгүүр, 2045 он гэхэд Хойд туйлын дээгүүр, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгийн дээгүүр 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлсэн байна. 2022 оны эхээр Тонгад усан доорх галт уул дэлбэрсний улмаас өнгөрсөн онд агаар мандлын усны уурын агууламж ихэссэнээр Антарктидын дээгүүрх озоны давхарга богино хугацаанд хурдацтай цоорсон хэдий ч цоорхойн хэмжээ харьцангуй бага байсан гэж озоны давхаргын талаарх жил тутмын тайлан мэдээнд дурджээ.


Озоны давхарга нь арьсны хорт хавдар болон эрүүл мэндийн бусад эрсдэл үүсэх шалтгаан болдог Нарны хэт ягаан туяанаас Дэлхийг хамгаалдаг.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow