Хар тэнгисийн флотын командлагч амьд байгааг гэрчлэх бичлэг цацагдав
Крымийн хойгт хийсэн довтолгооны үеэр Оросын Хар тэнгисийн флотын командлагч, адмирал Виктор Соколов болон бусад 33 офицерыг устгасан гэж Украины тал мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас адмирал Виктор Соколовыг амьд байгааг гэрчилсэн дүрс бичлэг цацжээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Оросын тэнгисийн цэргийн таван командлагчтай цахимаар хуралдаж буй найман минутын дүрс бичлэгт Виктор Соколовын царай төрх тодорхой харагдаж байгаа юм. Бичлэгийг хэзээ авсан нь тодорхойгүй ч тус яамнаас сайдын өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалт мягмар гарагт болсон гэж мэдэгджээ.