Урьдчилсан дүн гарсаны дараа В.Путин: Ирэх жилүүдэд Украин дахь дайн, зэсвэг хүчнэээ бэхжүүлэх нь гол ажил байх болно гэжээ
.ОХУ-ын төрийн мэдлийн Олон нийтийн санаа бодлыг судлах төв Путин сонгогчдын 87 хувийн санал авсан гэж тооцоолсон юм.
Засгийн газрын зүгээс сонгуулийн ирц нь түүхэн дэх хамгийн өндөр 74 хувьтай байсан гэж мэдэгджээ. 2018 оны сонгуулиар ирц 67.5 хувьтай байсан бөгөөд В.Путин сонгогчдын 76,7 хувийн санал авч байжээ.
В.Путин ялах нь нэгэнт тодорхой сонгуулийн өмнө Оросын сөрөг хүчнийхэн өөрсдийн хүч чадлаа харуулахыг хичээсэн. Өчигдөр Оросын хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нийт 74 хүн баривчлагдсан байна.
Урьдчилсан дүн гарсаны дараа В.Путин үг хэлэхдээ ирэх жилүүдэд Украин дахь дайн, зэсвэг хүчнэээ бэхжүүлэх нь түүний гол ажил байх болно гэж мэдэгджээ