ОХУ газрын тосны гарцаа бууруулахаар шийдвэрлэсэн байна

3-р сарын 2, 2023 - 09:52
2 жил өмнө
 0  5
ОХУ газрын тосны гарцаа бууруулахаар шийдвэрлэсэн байна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулсан гэрээгээр ОХУ өдөрт 10 478 сая баррель газрын тос үйлдвэрлэхээр болсон юм. Харин энэ сараас эхлэн ОХУ газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа өдөрт 500 мянган баррелиар бууруулж буйгаа мэдээллээ. Тус шийдвэрийг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн бусад гишүүдтэй зөвлөлдөлгүй, бие даан шийдвэрлэсэн гэдгээ ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак онцлов. Тэрээр мөн "Зах зээлийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг бид ажиглана. Үүнээс шалтгаалж  цаашид эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргана. Одоогоор гарцаа өдрийн дүнгээр 500 мянган баррелиар бууруулах шийдвэрийг гаргаад байна” гэдгийг онцоллоо.

Гарцын таналт зөвхөн газрын тосны үйлдвэрлэлд хамаарах бөгөөд байгалийн хийн конденсатыг багтаахгүй болохыг мөн тайлбарлажээ. Гарцын зөвшөөрөгдөх дээд хэмжээг газрын тосны компаниудад үйлдвэрлэлийн түвшнийг нь харгалзан тэнцүү хуваарилна гэлээ. 

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ОХУ өдөрт 9.8-9.9 сая баррель газрын тос үйлдвэрлэжээ.

Share:
5

like

dislike

love

funny

angry

sad

wow