Эйфелийн цамхаг олимпын цагаригаар өнгө нэмлээ

6-р сарын 7, 2024 - 18:07
7 сарын өмнө
 0  70
Эйфелийн цамхаг олимпын цагаригаар өнгө нэмлээ

Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт "Парис 2024" олимп нээлтээ хийхээс 50 өдрийн өмнө таван цагаригийг байршууллаа. Нийт 29 метр урт, 15 метрийн өндөртэй сайжруулсан гангаар хийсэн олимпын бэлгэдлийг Сена мөрний зүг харуулжээ. Олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байршуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Гүйцэтгэлийг нь ган үйлдвэрлэгч томоохон групп болох "ArcelorMIttal" хийсэн юм. 


"Парис 2024" олимпын нээлт ирэх долдугаар сарын 26-нд Сена мөрөнд болно. Энэ үеэр дарвуулт завиар зургаан км үргэлжилсэн жагсаалд 10,000 орчим тамирчин, арын албаныхан оролцох юм.Эйфелийн цамхаг олимп болон паралимпын наадамд чухал нөлөө үзүүлж буй. Тодруулбал Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар олимпын наадам өрнөсөн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна. Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Францыг санагдуулах зургаан өнцөгтийг урлажээ.


“Парис 2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх юм. Медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 грамм төмөр агуулсан. Тухайлбал алтан медаль 529 грамм (цэвэр алт зургаан грамм), мөнгөн медаль 525 грамм, хүрэл медаль 455 грамм жинтэйгээр нийт 5,084 ширхэг хийх аж.

Share:
70

like

dislike

love

funny

angry

sad

wow