Улаанбаатарт бороо орохгүй, 18 хэм
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орохыг анхааруулж байна.
2023 оны 09-р сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 23, 25-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.