УЛААНБААТАРТ 17 ХЭМ ДУЛААН
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 14-нөөс аравдугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.