ТЕГ: Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг илрүүллээ

3-р сарын 28, 2024 - 08:35
9 сарын өмнө
 0  156
ТЕГ: Их хэмжээний мөнгө нуусан гэмт бүлэглэлийг илрүүллээ

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.


Тодруулбал, Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.Тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан ба Монгол Улсын иргэн Х нь эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн байна.


Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Тагнуулын байгууллагаас мэдээллээ. 

Share:
156

like

dislike

love

funny

angry

sad

wow