Цагдан хоригдоод байсан 19 настай хүүг суллалаа
Олны анхаарлын төвд байгаа ламхай нарын хүчингийн хэрэгт прокурор н.Өнөрбаяр яллах дүгнэлт үйлдэж, 14 наснаас доош буюу насанд хүрээгүй Б, Н, Т нарт хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргэсэн бол, насанд хүрсэн буюу 19 настай Т-г цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Нямдаваа даргалан прокурорын саналын дагуу шийдвэр гаргаж, өдгөө 19 настай Т-г ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид цагдан хориод буйг бид мэдээлсэн.
Тэгвэл 19 настай Т хүүгийн өмгөөлөгчийн зүгээс цагдан хорьсон нь хууль зөрчсөн байна хэмээн шүүхэд хүсэлт гаргасан. Тодруулбал, хэрэг гарах үед хүү дотуур байранд байгаагүй, БНХАУ-д байсан, түүнчлэн хохирогч гэх Б хүүгийн шүүх шинжилгээний хариугаар ямарваа нэг гэмтэл илрээгүй тул хохирогчийн мэдүүлэгт үндэслэн цагдан хорьж буй нь хууль зөрчиж байна хэмээн хүсэлт гаргасан аж.
СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, өнөөдөр хүүг суллажээ.