Улаанбаатар төмөр зам ХНН-ын дарга Х.Хэрлэн хаана явна вэ?
-ШҮҮГЧИЙН С.БАТДӨЛД ОЛГОСОН 72 ЦАГ-
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон С.Батдөл нь хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэж байнга тогтвортой мөнгө угаасан үйлдэлд яллагдагчаар татагдсан гэж шүүх түүнийг цагдан хорих шийдвэр гарлаа. Шүүх анхнаасаа яагаад түүнийг хориогүй вэ гэдэг асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд багагүй дуулиан дэгдээсэн. С.Батдөлийг 48 цаг хойшлуулашгүй ажиллагааны улмаас баривчилаагүй харин бараг 72 цагийн дараа түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорив. Энэ 72 цагийн хугацаанд юу болов. Түүний ард хэн байгаа вэ гэдэг асуудал анхаарал татна. Энгийн нэгэн иргэний гэрээс ийм хэмжээний мөнгө олдвол яах вэ. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хэлдэгээр хойшлуулашгүй ажиллагааны улмаас баривчлагдах нь тодорхой юм. Харин С.Батдөлд “зөөлөн” хандаж 72 цагийн дараа хорих арга хэмжээ авав. Энэ хооронд юу болов. Бас С.Батдөл юу амжуулав гэдэг нь сонин. С.Батдөлд шүүхээс өгсөн 72 цаг. Энэ хооронд хамсаатнууд мөнгөө нуух, бас С.Батдөл хамаг юм аа цэгцлээд хоригдоход бэлэн болсон байхыг үгүйсгэхгүй. Хэдий шүүх хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй ч гэрээс нь олдсон мөнгө түүнийг “айлгаж” чадсангүй. Олон нийтийг айлгасан юм. Шүүх тахимд үг хэлэхдээ “Миний хэрэг хөнгөн хэрэг. Хорих шаардлагагүй” хэмээгээд олон нийтийг шүүх рүү зохион байгуулалттай дайрсан” гэж “зэмлээд” авч ч байх шиг. Түүний шүүхийн танхимд хэлсэн үг бол энэ. Ийм бардам байгаа хүний ард хэн байна вэ гэдгийг нягтлан харахаас өөр аргагүй.
Одоо Монголд цэвэр, хамгийн их мөнгө хийж байгаа газар төмөр зам. Энэ газарт маш их мөнгө эргэлдэж байгаа. Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэрээс олдсон мөнгө 7.3 тэрбум төгрөг бол юу ч биш. Тус газрын бусад албан тушаалтнуудыг нэгжвэл гэрээс нь хэд олдох бол гэсэн яриа чих дэлсэв. Учир нь С.Батдөлийн гэрээс мөнгө олдоход тус газрын багагүй хүний даралт хөдөлж, эмнэлгээр явсан сурагтай. Мөн Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэн хилээр гарсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар Улаанбаатар төмөр замын зарим эх сурвалжаас лавлахад “Ээлжийн амралттай байгаа” гэх мэдээллийг өгсөн бол өөр нэгэн эх сурвалж түүнийг гадаадад байгаа” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр Х.Хэрлэн БНСУ-д байгаа сурагтай. Түүнийг хэзээ ирэхийг тус газрынхан хэлж мэдэхгүй байв. Юутай ч баригдсан нь С.Батдөл боловч лавшруулбал тус газраас багагүй хууль бус зүйлс илэрнэ гэдгийг хэлэх хүн олон байна. С.Батдөлийг өнгөрсөн баасан гаригт цагдан хориогүй шалтгаан нь эрх бүхий мэдэлтэн хэн нэгнийг илчилэхээс айн баривчилгааг хойшлуулсан гэх мэдээлэл ч байна. Тийм болохоор хуулийнхан Улаанбаатар төмөр зам ХНН руу гүн шалгалт хийхгүй байх бас нэг шалтгаан байгаа бололтой.
Мөн Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэн хилээр гарсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар Улаанбаатар төмөр замын зарим эх сурвалжаас лавлахад “Ээлжийн амралттай байгаа” гэх мэдээллийг өгсөн бол өөр нэгэн эх сурвалж түүнийг гадаадад байгаа” гэлээ.