Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

1-р сарын 10, 2024 - 19:25
11 сарын өмнө
 0  11
Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын  байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow