Украины дайнд Оросын дахин нэг генерал амиа алдсан байна

11-р сарын 30, 2023 - 12:55
1 жил өмнө
 0  23
Украины дайнд Оросын дахин нэг генерал амиа алдсан байна

Хэдийгээр Украины Зэвсэгт хүчний сөрөх давшилт түр намжсан ч Оросын арми Украин дахь дайнд өндөр албан тушаалын бие бүрэлдэхүүнээ алдсаар байгаа талаар Москва Таймс сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын 14 дүгээр армийн корпусын орлогч командлагч, хошууч генерал Владимир Завадский амиа алдсан байна. Өмнө нь Таманскийн дивизийн командлагч байсан 45 настай Завадский ар талд мина дэлбэрсний улмаас амиа алджээ. Энэ нь Украинд дайн эхэлснээс хойш Оросын генерал амиа алдсан долоо дахь тохиолдол болж байгаа юм.Харин Украины тал дайны хугацаанд Оросын нийт 15 генералыг устгасан гэж баталдаг. Генералуудаас гадна өндөр цолтой офицерүүд ч олноор амиа алдсан. ВВС агентлагийн тооцоолсноор, 2023 оны зун гэхэд Оросын 58 хурандаа, 176 дэд хурандаа амиа алдсан бол 11 дүгээр сарын гуравны байдлаар Оросын арми болон бусад хүчний байгууллагын 2700 гаруй офицер амиа алдсан нь тогтоогдсоноос 323 нь дэд хурандаа болон түүнээс дээш цолтой байгаа аж. Америкийн тагнуулын мэдээллээр, дайн эхэлснээс хойш Оросын амссан нийт хохирол 2023 оны наймдугаар сарын байдлаар 300 мянгад хүрснээс 120 мянга нь амиа алдсан, 170-18 мянга нь шархадсан цэргүүд байгаа гэнэ. 

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow