Францын сургуулиудад абая өмсөхийг хориглоно

8-р сарын 29, 2023 - 10:18
1 жил өмнө
 0  18
Францын сургуулиудад абая өмсөхийг хориглоно

Францын төрийн өмчит сургуулийн эмэгтэй сурагчдыг исламын уламжлалт даашинз-абая өмсөхийг хориглохоор шийдсэн тухай Боловсрол, залуучуудын яамны сайд Габриэль Атталь мэдэгдлээ. Шинэ журам есдүгээр сарын 4-нөөс хэрэгжиж эхэлнэ.

Абая нь хүний биеийг бүрэн халхалсан ердийн хувцсан дээр өмсдөг сул даашинз юм. Габриэль Атталь энэхүү шийдвэрийг тайлбарлахдаа “Сургуулийн анги танхимд тухайн хүний ямар шашин шүтэх нь ил мэдэгдэх ёсгүй” хэмээжээ. 

2022 оны зургаадугаар сард Греноблийн нийтийн усан санд буркини, зөвхөн нүүр, гар, хөлийг ил гаргасан усны хувцас өмсөхийг хориглосон билээ. Үүнээс сарын өмнө исламын шашинт эмэгтэйчүүдийн дунд ийм хувцас түгээмэл болсон тул хотын зөвлөл усан санд өмсөхийг зөвшөөрсөн байжээ.

Гэсэн хэдий ч зарим идэвхтнүүд эдгээр хувцас нь исламын шашинд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж байгааг илтгэж, шашингүйн зарчмыг зөрчиж байна гэж үзжээ. Улмаар дээд шүүхэд хандсанаар буркини өмсөхийг бүрэн хориглох хүсэлтийг нь шүүх хүлээн авчээ.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow