УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн улс төрд буцаж иржээ

10-р сарын 29, 2023 - 13:07
1 жил өмнө
 0  31
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн улс төрд буцаж иржээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн улс төрд буцан иржээ. Ирэх ирэхдээ тэрбээр  Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон байна. Ардчилсан намын удирдлагын зөвлөгөөнд ирж сууснаар тэр олон нийтэд ил болсон юм.

  Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг, ЗГХЭГ-ийн дэд дарга, "ЭрдэнэсТавантолгой" компаний ТУЗ-ийн гишүүн асан Г.Дэнзэн хууль бусаар Тавантолгойгоос 15 тэрбумын тендер авсан гэх хэрэгт холбогдож байсан. Анхан шатны шүүх 2017 онд түүнд таван жил зургаан сарын хорих ял оноосон боловч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Гэхдээ улсад учруулсан 199 сая төгрөгийг Г.Дэнзэнгээс гаргуулж, улсыг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Г.Дэнзэнгийн нэр дээр бүртгэлтэй, “Кристал таун” орон сууцын хороолол дахь байрыг нь улсад учруулсан хохиролд тооцуулан авахаар болж байсан билээ. 

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow