Нийслэлийн ой: Нийслэлийн тугийг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.